Орчин үеийн диализийн тусламж, үйлчилгээ
Медвик эмнэлэг нь гурван салбартайгаар, орчин үеийн технологид суурилсан, эмч сувилагч инженер техникийн мэргэшсэн багуудтайгаар найдвартай тусламж, үйлчилгээ үзүүлдэг диализийн төрөлжсөн эмнэлэг юм.
Үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээтэй хамт өсөн хөгжиж байна
2021 онд Медвик эмнэлэгт 15 аппарат, 21 ажилтантайгаар, 90 үйлчлүүлэгчдэд диализийн тусламж үзүүлж байсан бол өнөөгийн байдлаар 3 салбартай, 115 гемодиализийн аппараттайгаар үйл ажиллагаа явуулж байна..
Бид эмнэлзүй, сувилахуй, инженер техникийн болон үйлчилгээний мэргэшсэн багуудаараа дамжуулан гемодиализийн 640, хэвлийн диализийн 124 эмчлүүлэгчид бөөр орлуулах эмчилгээний тусламж үзүүлж байна.
Бидний үзүүлж буй тусламж, үйлчилгээ
Эмчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангаж, эмчилгээний чанарыг дээшлүүлэн, урт хугацааны дэмжлэг үзүүлэхэд төвлөрсөн диализийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ
Эмчийн үзлэг, зөвлөгөө
Бөөр орлуулах эмчилгээ шаардлагатай эмчлүүлэгчид мэргэжлийн үнэлгээ, зөвлөгөө болон хувь хүнд тохирсон эмчилгээний төлөвлөгөө боловсруулна.
Гемодиализийн эмчилгээ
Тасралтгүй эмнэлзүйн хяналт, уялдаатай дэмжлэгтэйгээр аюулгүй, найдвартай гемодиализийн эмчилгээ үзүүлнэ.
Хэвлийн диализийн эмчилгээ
Гэрийн нөхцөлд эмчилгээг үр дүнтэй хийхэд зориулсан мэргэжлийн хэвлийн диализийн эмчилгээ, сургалт болон хяналтын дэмжлэг үзүүлнэ.
Найдвартай тусламжийн гурван үндэс
Дэвшилтэт технологи
Олон улсын эмнэлзүйн жишигт нийцсэн орчин үеийн тоног төхөөрөмж, дэвшилтэт технологийг ашиглана.
Мэргэжлийн өндөр ур чадвар
Мэргэшсэн эмч, эмнэлгийн ажилтнууд өндөр ур чадвар, туршлагадаа тулгуурлан чанартай тусламж үзүүлнэ.
Олон улсын жишиг стандарт
Эмчилгээ бүрд чанарын өндөр шаардлагыг хэвшүүлж, аюулгүй байдал болон найдвартай ажиллагааг чанд сахина.
Гурван салбар, тусламжийн нэг стандарт
2021 онд анхны төвөө нээснээс 2026 онд Орхон Медвик салбарыг байгуулсан хүртэлх хугацаанд бүх салбар маань чанар, эмчлүүлэгчийн аюулгүй байдлын ижил зарчмыг баримталж ирсэн.
Медвик-1 салбар
Медвикийн мэргэшсэн диализийн тусламжийн эхлэл.
Медвик-2 салбар
Үйлчилгээний хүртээмж болон эмчилгээний хүчин чадлыг нэмэгдүүлэв.
Орхон Медвик салбар
Орхон аймагт мэргэшсэн диализийн тусламжийг хүргэж эхлэв.
Бид дэлхийн чанарыг Монголд нутагшуулж, диализ эмчилгээний найдвартай байдлаар салбартаа тэргүүлэгч жишиг эрүүл мэндийн байгууллага байна.
Итгэмжлэгдсэн, найдвартай эмнэлэг
Медвик эмнэлэг нь Эрүүл мэндийн яамнаас гурван удаа магадлан итгэмжлэгдэж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ эрхлэх хоёр удаагийн тусгай зөвшөөрөл авсан.
To install this Web App in your iPhone/iPad press
and then Add to Home Screen.